Сүүлд шинэчлэгдсэн огноо: гуравдугаар сар 17, 2026
Нууцлалын бодлого нь Үйлчилгээ үзүүлэгчийн husugx.com сайтыг ашиглах үед хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг болохыг тайлбарлана.
Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн өгсөн дараах мэдээллүүдийг цуглуулдаг: нэр, цахим хаяг, утасны дугаар, төрсөн огноо, профайл зураг, иргэний үнэмлэхийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн мэдээлэл, аяллын тохиргоо. Мөн Үйлчилгээ үзүүлэгч нь IP хаяг, төхөөрөмжийн төрөл, хөтчийн мэдээлэл, хэрэглээний бүртгэл зэрэг мэдээллийг автоматаар цуглуулдаг.
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана : • Бүртгэл үүсгэх, удирдах • Аяллын захиалга болон жолооч, зорчигчдын хоорондох харилцааг дэмжих • Хэрэглэгчийг баталгаажуулж, хэрэглэгч хоорондох итгэлцлийг бий болгох • Төлбөр үйлчилгээ үзүүлэх • Үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл илгээх • Системийг сайжруулах • Хуулийн шаардлагыг хангах
Үйлчилгээ үзүүлэгч нь аяллыг зохион байгуулахын тулд бусад хэрэглэгчидтэй хязгаарлагдмал мэдээлэл хуваалцана. (жишээ нь: хэрэглэгчийн нэр, профайл зураг, үнэлгээ). Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ил болгохгүй. Үйлчилгээ үзүүлэгч нь системийг ажиллуулахад туслах үйлчилгээ үзүүлэгчидтэй (төлбөрийн систем, клауд хостинг, SMS үйлчилгээ) нууцлалын гэрээний дагуу мэдээлэл хуваалцаж болно.
Хэрэглэгчийн бүртгэл идэвхтэй байх хугацаанд эсвэл үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хугацаанд хувийн мэдээллийг хадгална. Хэрэглэгч бүртгэлээ устгасан тохиолдолд 90 хоногийн дотор мэдээллийг устгах буюу дахин ашиглах боломжгүй болно.
Хэрэглэгч дараах эрхтэй: • Хувийн мэдээлэлдээ хандах • Буруу мэдээллийг засах • Бүртгэл болон мэдээллээ устгуулахыг хүсэх • Нэмэлт мэдээлэл боловсруулахаас татгалзах
Нууцлалын бодлогын талаар асууж тодруулах зүйл байвал notify@husugx.mn цахим хаягаар холбогдоно уу.