Сүүлд шинэчлэгдсэн огноо: гуравдугаар сар 17, 2026
Үйлчилгээний нөхцөл нь "Хөсөг Райд Икс Тек" ХХК компани /цаашид Үйлчилгээ үзүүлэгч гэнэ/-ийн болон түүний husugx.com сайтын хэрэглэгч үйлчлүүлэгчдийн /цаашид хэрэглэгч гэнэ/ хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.
Системийг ашиглахын тулд хэрэглэгч 12-аас дээш настай байх ёстой.
Хэрэглэгч өөрийн бүртгэлийн нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Нэвтрэх мэдээллээ бусадтай хуваалцахгүй байх бөгөөд тухайн хэрэглэгчийн бүртгэлээр хийгдсэн бүх үйлдэл нь хэрэглэгчийн өөрийн хариуцлага юм.
Хэрэглэгч дараах нөхцөлүүдийг зөвшөөрнө: • Профайл болон аяллын мэдээллийг үнэн зөв оруулах • Бусад хэрэглэгчидтэй хүндэтгэлтэй харилцах • Системийг хууль бус зорилгоор ашиглахгүй байх • Доромжлолтой, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий мэдээлэл нийтлэхгүй байх • Товлосон аялалд цагтаа ирэх • Жолооч тал машинаа аюулгүй, цэвэрхэн байлгах
Жолооч нар өөрсдийн аяллын үнэ болон маршрутыг тогтооно. Сайт нь жолооч, зорчигчдыг холбох систем бөгөөд тээврийн үйлчилгээ үзүүлэгч биш юм.
Сайтаар зохион байгуулсан аяллаас үүдэх маргаан, хохирол, гэмтэл, алдагдалд хариуцлага хүлээхгүй.
Үйлчилгээ үзүүлэгч нь эдгээр нөхцөлийг зөрчсөн, залилан луйвард оролцсон, бусад хэрэглэгчдээс олон давтамжтай сөрөг сэтгэгдэл, үнэлгээ авсан бүртгэлийг түдгэлзүүлэх эсвэл хаах эрхтэй. Хэрэглэгч профайлын тохиргоо хэсгээс бүртгэлээ хэдийд ч устгах боломжтой.
Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцөлийг үе үе шинэчилж болно. Чухал өөрчлөлтийн тухай мэдээллийг хэрэглэгчид цахим хаягаар эсвэл систем доторх мэдэгдлээр мэдэгдэнэ.